СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-07

Манай улсад гурван хүн тутмын нэг нь вакцины хоёрдугаар тунгаа хийлгэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ЭМЯ-ны газрын дарга, дархлаа судлаач Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө:

-Вакцинд хамрагдаагүй, архаг суурь өвчтэй, судасны эмгэгтэй иргэд илүүтэй өвчилж байна. . Иймд амны хаалтаа сайн зүүн, олон хүн цугласан газар битгий очоорой. Түүхэн ой гэх мэт тэмдэглэлт арга хэмжээ, хурим найранд битгий оролцоорой.

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины 2 тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон иргэдийн 0.5 хувь нь халдвар авсан байна. Үүнээс вероцелл 0.22, астразенека 0.36, спутник 0.51 хувьтай байна.

Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл нэмэгдэн, нийт өвчтөнүүдийн 27 хувийг эзэллээ. . Иймд зарим улсад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ. Хүүхдүүдэд амны хаалт зүүлгэн, хөхөөр хооллох хэрэгтэй. Хүүхдүүдийг товлолын вакцинд ч цагт нь хамруулаарай.  

Насны бүлгээр харвал 25-34 насныхан нийт өвчтөнүүд дунд хамгийн өндөр хувь эзэлжээ.

Орон нутагт аялах бол нэг дор 4-өөс олон хүн битгий яваарай. Шинэ төрсөн хүүхэдтэй айлд очиж, халдвар тарааж байна. Иймд нэг дор 10-аас дээш хүн цуглахгүй байх нь зөв.  Караоке, фитнес, иогт хамрагдахгүй байхыг хичээгээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.