СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-07

ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнийн ээлжит “тэнэглэл”

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, дуучин Ч.Уранхолбоогийн хамт хүүхдийн баярын өмнөх өдөр ТҮЦ-ийн худалдагчийг хянан шалгах нэрээр “дарамталсан” нь олны шүүмжлэлийг дагуулсан.

Гэтэл тус байгууллага 2021 оны гуравдугаар сард номын дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй номуудад монгол хэлний хэм хэмжээ баримталсан эсэхийг хянан шалгаж мониторинг үнэлгээ хийх зорилгоор ном хэвлэн нийтлэгч, орчуулагч, зохиолч, хэвлэлийн газрынхнаас хэмээн шаардсан албан бичиг олон нийтэд ил боллоо.

Шинээр хэвлэгдэн гарч буй номнууд монгол хэлний хэм хэмжээ баримталсан эсэхийг шалгахад худалдагдсан тоо ширхэг, олсон орлого нь ямар хэрэгтэй болохыг ном эрхлэн гаргагчид бодоод бодоод ойлгохгүй байгаа аж.

Түүнчлэн ШӨХТГ-т монгол хэлний хэм хэмжээ зөрчигдсөн эсэхийг тогтоох чадамжтай мэргэжлийн хэл шинжээч битгий хэл, монгол хэл уран зохиолын ангийг төгссөн хүн “байхгүй” атал яагаад ийм ажил хийх гээд байгаад ном эрхлэн гаргагчид үнэхээр их гайхаж байна гэв.

ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн 15-р зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд уг эрх дотор нь ном зохиолын хэл найруулга, хэлний хэм хэмжээг шалгахтай холбоотой ямар ч агуулга байдаггүй аж.

Гэтэл Б.Бат-Эрдэнэ даргын өөрийнхөө огт мэдэхгүй, бас чадахгүй зүйлээ мэргэжлийн байгууллагын өмнөөс хийнэ хэмээсэн үйлдэл нь ном эрхлэн гаргагчдын эгдүүцлийг төрүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.45

Ene neg yum yumryy uschsen hooson tolvoitoi hiirhuu mal bnaaa

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.32

Дарга нь дэбил ажилтнууд нь бүр ч дэбил хэдэн авгай.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.175

harvaas dunkuu gar bgaa biz dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.