СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Харри, Меган нар бяцхан охиноо өлгийдөн авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Мэркл нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай мэдээлжээ. .

Эх хүүхэд хоёрын бие, эрүүл мэндийн байдал сайн байгаа гэдгийг албан ёсны эх сурвалж мэдээлсэн байна. Букингэмийн ордноос “Их Британийн хатан хаан, Уэльсийн ханхүү, Корнуоллын гүнгийн авхай, Кэмбрижийн гүн, гүнгийн авхай нар шинээр мэндэлсэн гүнжид баяр хүргэж байна” гэжээ.

Шинээр мэндэлсэн гүнжид өгсөн Лилибет гэдэг нэр нь түүний элэнц эмээ буюу хатан хаан Элизабетийг багад нь өхөөрдөж дууддаг байсан нэр ажээ. Мөн дунд нэрийг нь таалал төгссөн эмээ болох гүнж Дианаг хүндэтгэн өгсөн байна. Лилибет хатан хааны 11 дэх гуч, хаан ширээ залгамжлах найм дахь үеийн залгамжлагч ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.