Будапештын иргэд Хятадын их сургуулийн төслийг эсэргүүцэн, жагсжээ

Унгарын нийслэл Будапешт хотод Хятадын их сургуулийн кампусыг нээхээр төлөвлөж байгааг эсэргүүцсэн мянга мянган оршин суугч хотын гудамжаар жагсан, Парламентын ордонд хүрсэн байна.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газар нь Бээжинтэй нягт холбоотой аж.

Хятадын их сургуулийг барих төлөвлөгөөг эсэргүүцэж буй нэгэн оюутан "Орбан ба түүний барууны үзэл бүхий нам нь өөрсдийгөө анти-коммунист мэтээр харуулах гэж хичээдэг хэдий ч бодит байдал дээр коммунистууд бол тэдний найзууд" хэмээн "AFP" агентлагт ярьжээ.

 118815576 hi067850913

 118815573 hi067850910

Жагсаалд оролцсон өөр нэг оюутан "Фуданий их сургуулийн төсөлд төлөвлөсөн Засгийн газрын аливаа хөрөнгийг өөрсдийн их сургуулиудыг сайжруулахад ашиглах ёстой" гэж мэдэгдсэн байна.

Энэ нь Орбаны Засгийн газраас 2019 онд Унгарын дээд боловсролын тогтолцоонд зарцуулсан нийт төсвөөс хамаагүй их мөнгө юм.

Сонирхуулахад, Будапешт хотын кампусыг 2024 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус их сургуулийн Европын Холбоо дахь анхны салбар болох юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.