Налайхын зам, барилгын ажлын явц 81 хувьтай байна

Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайхаас хот руу чиглэсэн авто замын өнгө хучилтын ажил бүрэн хийгдсэн аж.

Харин Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлд явах замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох "2020 онд нэг чиглэлийн замынхаа өнгө хучилтыг хийсэн юм. Өнгөрсөн жил есдүгээр сарын 15-наас нэг сар хагас ажиллаж, цар тахалтай холбоотойгоор ажил хийгдээгүй. Харин энэ жилийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Өдгөө өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Зургадугаар сарын 30-нд өнгө хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Үлдэгдэл ажлыг долдугаар сард багтаан хийж дуусгана" гэсэн байна.

196619190 483178232756143 4861410970207309675 n 20210605053500

Өнөөдрийн байдлаар хятад, монгол 170 орчим ажилтан өнгө хучилт, туузан хашлага, гялбаа сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн амсрын бэхэлгээ зэрэг ажил хийж байгаа аж.

Тус замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа "Мөнхөд ашдын зам" ХХК-ийн зөвлөх Д.Нанзаддорж "Бид замын технологи, ажлын чанар, явцад хяналт тавьж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Замын чанар сайн байгаа" хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.