МАН сонгуулийн сурталчилгаагаа зогсоов

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт Ковид-19-ийн халдвар авч, тусгаарлагдаад байгаа. Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчийн иргэдтэй хийх уулзалтыг зогсоож, үлдсэн хугацаанд цахим хэлбэрээр сонгуулийн сурталчилгаагаа явуулах уриалгыг гаргажээ.

Тиймээс цаашид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нь сонгуулийн сурталчилгаагаа цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлжлүүлэн явуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх Даваа гаригт дуусаж, сонгууль ирэх Лхагва гаригт буюу зургадугаар сарын 9-нд болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.