Хариуцлагагүй, харамсалтай
2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат Ковид-19-ийн халдвар авснаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. Д.Энхбат болон түүний эхнэр Д.Оюунцэцэг, эмч, хамгаалалтын ажилтан нарын шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагджээ. Одоогоор түүний биед ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх Даваа гаригт дуусах бөгөөд тэрээр 21 аймгийн сонгогчидтойгоо уулзалт хийж явж байгаад ийнхүү коронавирусийн халдвар авчээ.
Манай улс ард иргэдээ өнгөрсөн хоёрдугаар сараас вакцинжуулж одоогийн байдлаар нийслэл хотын 18-аас дээш насны иргэдийн 99,9 хувь нь нэгдүгээр тундаа, 82.9 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Ард түмэн иргэний үүргээ ухамсарлан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байхад нэр дэвшигч Д.Энхбат нь коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тундаа хамрагдалгүй хойшлуулж, хариуцлагагүй үйлдэл гаргаснаар халдвар авчээ. Угтаа бол сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө вакциндаа эртхэн хамрагдаж, халдвар авах болон тараахаас сэргийлэх хэрэгтэй байсан.
Монгол улсын ерөнхийлөгчийн хариуцлагатай албан тушаалд өрсөлдөгч иргэдээсээ доор хариуцлагагүй үйлдэл гаргасан нь харамсалтай.
Ирэх Даваа гаригт МҮОНРТ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мэтгэлцээн болох ч нэр дэвшигч Д.Энхбат нь хэрхэн оролцох нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.