Сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчид УИХ-ын гишүүн Ц.Туваантай уулзжээ

Тус хороог Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас байгуулдаг. Тус хорооны дэд тэргүүн Жиллес Сафи, улс төрийн шинжээч Мауро Калво нар УИХ-ын гишүүн Ц.Туваантай уулзах хүсэлт гаргасны дагуу уулзалт өнөөдөр /2021.06.04/ боллоо.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчид, Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдал, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэх үйл явцын талаар тодруулсан байна.

Түүнчлэн зургаадугаар сарын 10-нд сонгуулийн талаар анхны дүгнэлтээ танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулахаа онцолжээ. Харин хоёр сарын дараа дэлгэрэнгүй дүгнэлт, саналаа тайлагнах тухай тайлбарлав.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, хүлээн авч уулзаж сонгууль тойрсон асуудлыг нягт судалж байгаа, Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орон болж ажил хэргийн сайн харилцаатай байдагт талархаж буйгаа хэллээ.

193639252 4298681463504032 8777819864303236790 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.