СХД-ийн усан спортын төв дархлаажуулалтын давтан тунд хамрагдсан иргэдэд үйлчилж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр 17-р хорооны Усан спорт сургалтын төвд ажиллалаа.
Тус төв нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж давхардсан тоогоор 20-иод мянган иргэнд үйлчилсэн бөгөөд бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрын хөгжлийг дэмжих зорилготой ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сovid-19” халдварын тархалт буураагүй байгаа энэ үед сургалтын төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэлт, бялдаржуулах төвийн тоног төхөөрөмж, идэвхтэй хөдөлгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Усан спорт сургалтын төвийн ажилчдад зөвлөлөө.

Энэ үеэр Усан спорт сургалтын төвийн захирал Д.Чинбат бид дархлаажуулалтын давтан тунд хамрагдан гэрчилгээ авсан иргэдэд үйлчилж байна. Мөн бялдаржуулах болон усан спортын сургалтад хамрагдаж буй иргэдийг цөөн тоогоор хуваарилан, цагийн хуваарийг мөрдөн үйлчилж байгаа талаар хэллээ.

Тус сургалтын төвд эзэмшсэн мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан улсын зэрэг, цолтой багш нар сургалтыг хөтлөн явуулдаг байна. Мөн усан спортоор хичээллэх хүсэлтэй иргэдээс авбал зохих шинжилгээг мэргэжлийн эмч түргэвчилсэн оношлуураар дүгнэн усанд харшлах эрүүл мэндийн шалтгаангүй иргэдэд үйлчилгээ авах эрхийг олгодог юм.

Мэргэжлийн багш нар усан спортоор хичээллэх хүсэлтэй иргэдэд анхан, дунд, дээд шатны сургалтыг явуулдаг бөгөөд 6-аас дээш насны бүх хүмүүст мэргэжлийн арга техникийг зааж сургадаг. Харин одоогийн байдлаар “Covid-19” халдварын тархалтаас шалтгаалан насанд хүрээгүй хүүхдүүдэд түр хугацаагаар үйлчлэхгүй байгаа юм.

196284745 2831523817101371 8619609919825204673 n

193226824 2831523957101357 369405955181974147 n

193404932 2831523887101364 3285185458847899411 n

193744383 2831523933768026 2726872832504185559 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.