Вьетнамын Засгийн газар иргэдээсээ вакцин авах мөнгө хүсжээ

Вьетнам улсын Засгийн газрын зүгээс иргэдээ коронавирусийн эсрэг вакцин худалдаж авах, импортлох, судлах болон үйлдвэрлэх ажилд зориулж мөнгө хандивлахыг хүсжээ.

Тус улсад сүүлийн үед цар тахлын хамгийн том халдварын давлагаа дэгдээд байгаа бөгөөд нийт тохиолдлын 60 орчим хувь нь өнгөрсөн сард бүртгэгдсэн байна. Тэгвэл

Үүнээс өмнө ОХУ "Спутник V" вакциныхаа 20 сая тунг Вьетнам улсад энэ жилд багтаан нийлүүлэхээр тохиролцоод байсан билээ. Түүнчлэн Вьетнамын Эрүүл мэндийн яамны харьяа судалгааны төв тус вакциныг орон нутагтаа үйлдвэрлэхээр ярилцаж байгаа аж. Тус улсын байна.

Харин Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тхан Лонг нийт 98 сая хүн амынхаа 75 хувийг дархлаажуулахад шаардлагатай 150 сая тун вакцины хангамжийг бүрдүүлэх зорилтдоо дөхөж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.