? LIVE: АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: Цагаан сонголт хийх уриалгыг миний бие эрс эсэргүүцэж байна

Ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбоотойгоор АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. 

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эдгээр өдрүүдэд болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын төлөө улстөрийн намууд маш идэвхтэй оролцдог. Гэтэл энэ удаагийн сонгуульд цагаан сонголт хийхийг уриалсан уриалгыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс удаа дараа гаргаж байгааг эсэргүүцэж байна.

Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг самбар дээр эрээчдэг видео хийх үеэрээ ийм уриалга гаргалаа. Тэр хүн намын нэрээр Ерөнхий сайд, Шадар сайд, Намын даргын албан тушаалыг хашсан. Тэгээд 2017 онд АН-ын даргын төлөө С.Эрдэнэтэй өрсөлдөж ялагдсанаасаа хойш Ардчилсан нам руу дөрвөн жилийн турш л нулимлаа. Өөрийгөө тойрон хүрээлсэн троллуудаараа дамжуулан нам руу чичилсэн. Өөрийг нь дагаж гүйдэг, цүнхийг нь барьдаг, бөгсийг нь долоодог хүмүүсээрээ энэ ажлаа хийлгэсээр байна. Ийм л хогийн шаар шүү дээ Н.Алтанхуяг. . Ардчилсан намын жирийн гишүүд та бүхэндээ Н.Алтанхуяг мэтийн үгэнд авталгүй намаа дэмжиж оролцохыг уриалж байна.

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй өширхлөө С.Эрдэнэд гаргаж байна. Мөн өөрийнхөө дэргэд монгол топ популист Босоо Ганбаа гэгчийг авчихсан ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй . Тэр хүн өөрийгөө сайхан сэхээтэн гээд л яваад байгаа. Д.Энхбат 2008 онд ард иргэдээ тэмцэлд уриалж байгаад таван хүний амь амьдралаар тоглочихоод зугтаачихсан л хүн. Түүгээр ч зогсохгүй таван нам дамжиж улстөр хийсэн. Дээрээс АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Тайландад эзэмшдэг байраа мэдүүлээгүй байх жишээтэй. Ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.