БИЧЛЭГ: Есөн настай охин машин жолоодон, ачааны машинтай мөргөлджээ

АНУ-ын Юта мужийн есөн настай охин дөрвөн настай дүүтэйгээ хамт эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон, ачааны машинтай мөргөлдсөн гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Эгч дүүс "далайд сэлэхээр" Калифорни муж руу явж байна гэж цагдаа нарт хэлсэн байна.

Тус мужийн Энэ үеэр тэдний эцэг, эх унтаж байсан бөгөөд цагдаа нарыг залгатал хүүхдүүдээ гэрээсээ явсныг мэдээгүй байсан гэнэ.

Utah girls 9 and 4 uninjured after taking car hitting truck

Жолоо барьж байсан есөн настай эгч нь 16 км явсныхаа дараа өөр нэгэн автомашинтай мөргөлдсөн байна. Үүний дараагаар тэрээр томоохон тээврийн ачааны машиныг мөргөсөн гэж цагдаа нар мэдээлжээ.

Азаар эгч, дүү хоёр суудлын бүсээ зүүсэн байсан тул огт гэмтээгүй аж. Түүнчлэн ачааны машины жолооч ч мөн бэртэл гэмтэл аваагүй бөгөөд тэрээр охидыг өөр машинтай мөргөлдөхийг нь харсныхаа дараа аль хэдийн цагдаа дуудаад байжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.