Германд вакцины хуурамч гэрчилгээний наймаа газар авч байна

ХБНГУ-ын цагдаагийн байгууллагаас тусгай баг байгуулан, коронавирусийн эсрэг вакцины хуурамч гэрчилгээний наймаатай тэмцэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

гэдгийг Кёльн хотын цагдаа нар мэдэгдсэн байна. Албаныхны хэлж байгаагаар зарим иргэд хуурамч гэрчилгээ авахаар ойролцоогоор 122 ам.доллар төлж байгаа хэдий ч юу ч хүлээж авалгүй, хууртагдаж байгаа аж.

Эдгээр иргэд нь вакцины аюулгүй байдлын талаар эргэлзэн, цар тахлын талаарх албан ёсны мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд үүний улмаас Учир нь вакцины гэрчилгээ нь тэднийг зоогийн газар болон бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэх эрхийг нээж өгөн, гадаад аялал жуулчлалын боломжийг олгох юм.

download

Германы хууль хяналтынхан уг хууль бус наймааны цар хүрээг үндэсний хэмжээнд тодорхойлохыг хичээсээр байгаа аж. Одоогийн байдлаар тэд зургаан этгээдийг баривчлан, хэргийг шалгаж байгаа гэнэ.

Одоогоор тус улсын насанд хүрэгчдийн 44-өөс дээш хувь нь дор хаяж нэг тунгаа тариулаад байгаа бөгөөд нийт хүн амын 18-аас дээш хувь нь "Ковид-19"-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байна.

Улс хоорондын аялал жуулчлалыг хөнгөвчлөхийн тулд Европын Холбооноос коронавирусийн "паспорт" -ыг нэвтрүүлж эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.