Тусгаарлалтад байгаа иргэдээс явуулын санал авах хайрцгаар санал авна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.

Түүнчлэн дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад холбогдох салбарын ажилтнуудаас зөөврийн, битүүмжлэгдсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг СЕХ-ноос хийж байгаа гэнэ.

Явуулын хайрцгаар санал авах ажлыг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд улс орон даяар зохион байгуулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.