? LIVE: Өдөрт 150 хүнээс шинжилгээ авч байгааг иргэд шүүмжилж байна

Нийслэлийн дүүрэг бүрд нэг PCR шинжилгээний цэг 09:00-12:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн Тэнгэр плазагийн шинжилгээний цэгт иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа.

Иргэдийн хувьд 2-3 хонож шинжилгээ өгч байгаад бухимдалтай хандсан юм. . Иргэдийн хувьд орон нутаг руу зорчих зорилгоор шинжилгээ өгч байгаа гэлээ. Өглөө 06:00 цагт ирэхэд 40-50 иргэн дугаарлаж байгаа юм.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн вакцины цэгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. . Өнөөдрийн 12:00 цагийн үед 400 гаруй иргэн вакцинд хамрагдсанаас 98-99 хувь нь давтан тунгаа хийлгэж байгаа иргэд байлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.