ОХУ-д коронавирусийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмийг бүртгэжээ

ОХУ-ын Анагаах ухаан-биологийн агентлагийн эрдэмтэд коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгаа өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй "Лейтрагин" хэмээх амьсгалын замын эмийг бүтээжээ.

Уг мэдэгдэлд "Холбооны анагаах ухаан-биологийн агентлагийн бүтээсэн амьсгалын замын "Лейтрагин" эмийг Эрүүл мэндийн яамнаас 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн. Энэхүү шинэ эм нь коронавирусийн цар тахлын хүндрэлүүдийн нэг болох уушгины үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зориулалттай" хэмээн бичжээ.

"Цитокины шуурга" нь эсүүд их хэмжээгээр үхсэнээр дархлааны молекулууд ихээр чөлөөлөгдөх явц юм. 

Оросын эрдэмтэд коронавирусийн дунд зэргийн шинж тэмдэг бүхий 320 өвчтөний дунд клиник туршилт хийсэн бөгөөд тус эмийг хэрэглэсэн хүмүүсийн дунд нас баралт болон хүнд шинж тэмдэг илрээгүй байна.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.