С.Энхболд: Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын явцтай танилцаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан малчид отроос бууж ирээгүй байгаа тул Дундговь, Баян-Өлгий зэрэг аймгуудад дархлаажуулалтын явц удаашралтай байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ. Энэ үеэр Ерөнхий сайд дархлаажуулалтад хамрагдахаар дугаарлаж буй иргэдийн сэтгэгдлийг мөн сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан тохиолдлын хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд олон улсын дунджаас өндөр гарч байна. .

Вакцинд хамрагдах ёстой 18-34 насныхан 81-85 хувьтай байгаа бол 55-аас дээш насны иргэд 95 хувьтай байна. . Гэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байгаа юм. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Тавдугаар сарын 30-нд нийт 927 хүнээс халдвар илэрснээс 30.9 хувь хүүхэд байсан. Олон улсад 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. Манай улс эдгээр насны хүүхдүүдийг вакцинд хамруулах талаар судалж байна. Эрдэмтдийн тооцоолсноор зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэж үзэж байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.