Долоон настай хүү нэг цагийн турш сэлж, аав, охин дүүгээ аварчээ

АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотын оршин суугч Стивен Поуст орон нутгийн Сент-Жонс голд хоёр хүүхэдтэйгээ завиар аялж байхдаа хүчтэй урсгалд орж, усанд унасан байна. Энэ үеэр түүний долоон настай хүү Чейз Поуст нэг цагийн турш сэлж, эрэг рүү хүрэн, тусламж дуудсан бөгөөд аав болон дөрвөн настай охин дүүгийнхээ амийг аварчээ.

Хүүхдүүдийн аав Стивен мөн тэднийг барьж авахаар ус руу үсрэн орсон байна. Тухайн үед зөвхөн Абигэйл аврах хантааз өмссөн байжээ.

57053d45 1589 4e53 a73c bfb748268969 large16x9 thumb 4902

Ингээд Чейз эрэг рүү сэлж эхэлсэн байна. Түүний аав уг явдлын талаар "Би юу тохиолдохыг сайн мэдэхгүй байсан учир би түүнд хайртай гэдгээ хэлсэн. Би тэднийг хоёуланг нь барьж авахыг хичээсэн боловч Абигэйл надаас холдоод хөвчихсөн. Удалгүй би ямар ч хүчгүй болсон байсан" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн голын урсгал завь болон эргийн эсрэг чиглэлд байсан тул сэлэхэд маш хэцүү байсан гэдгийг тэмдэглэсэн байна. Ингээд тэрээр цаг орчмын дараа хуурай газарт хүрч, хамгийн ойрын байшин руу гүйн, тусламж дууджээ.

Жексонвилл хотын Гал түймэр унтраах, аврах анги ба Флоридагийн загас, ан амьтдыг хамгаалах комиссын алба хаагчид Стивен Поуст болон түүний охин Абигэйлыг завинаас нь 1.6 км-ийн зайд олж, аварсан байна.

Эх сурвалж: ABC News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.