Хоёр сая ам.доллар залилсан этгээдүүдийг эрэн хайж байна
Худалдаа хөгжлийн банкны “Шангрила”дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан.
Тодруулбал,тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Тэрбээр залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлджээ. Улмаар шалгалтын явцад 34 настай З гэгч нэмэгдсэн бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр эдгээр залуусыг баривчилсан гэх мэдээлэл явсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.