СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-28

А.Амбасэлмаа: Ард иргэд халдвар буурсан гэж тайвшрах болоогүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ЭМЯ-аас тавдугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагийн коронавируст цар тахлын ээлжит мэдээлллэ хүргэлээ. Энэ үеэр Монгол Улсын гавъяат эмч, доктор А.Амбасэлмаа цар тахлын талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

Монгол Улсын гавъяат эмч, доктор А.Амбасэлмаа: Монгол Улс сүүлийн гурван сар гаруйн хугацаанд коронавируст цар тахлын өргөн тархалттай үе шатанд явж байна. Халдварын нөхцөл байдал хүнд байна. Нийслэлд цар тахлын өвчлөл, хүндрэл нас баралт их байгаа. Нийслэлийн хүн амын дунд халдварын тархалт буурсан гэж тайшрах болоогүй юм. .

Лабораториор батлагдсан тохиолдлуудын цаана халдварын өргөн тархалтын үед 50 орчим хувь нь хөнгөн, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өвчлөлийг тараах гол рольтой байдаг. Үүнийг даган хавьтлын тоо нэмэгддэг. Иймд манай ард иргэд өнөөдөртөө халдвар буурсан байна гэж тайвшрах болоогүй.

Улсын хэмжээнд 55 мянга 800 гаруй иргэн халдвар авснаас 88 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4249 иргэний 3879 нь Улаанбаатар хотын иргэд байна. Нийт өвчлөлийн тоо буураагүй. Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар тарааж байна.

Халдвар буурсан байна гэж тайвширч болохгүйг анхаарах хэрэгтэй. . Вакцин тариулаад халдвараас хамгаалах бусад аргаа хэрэгжүүлэхгүй байна. Амны хаалтаа зүүх, олон хүнтэй газраар зорчихгүй байх, гараа тогтмол угаах зэргийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Халдварын тархалтыг зогсоох хамгийн зөв зүйтэй арга бол вакцин. Иргэн бүр вакцинд хамрагдсанаар сүргийн дархлаа үүсэж, халдварын тохиолдол буурна.. Энэ сайхан үр дүнгээ бид хаяж, гээж болохгүй. Вакцины ач холбогдлыг бүрэн ойлгон, хийлгэвэл удахгүй сайхан цаг ирнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.