СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-27

LIVE: Коронавирусийн халдвар 653 хүнд илэрч, хоёр хүн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.27-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6237 хүнд шинжилгээ хийхэд 653 сорьцод коронавирус илэрлээ. Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 55067 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд үүнийг задалбал, Улаанбаатарт 625, хөдөө орон нутагт 28 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотын 160 хороо болон хөдөө орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгч байгаа иргэдээс халдвар илэрч байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барлаа. Ингэснээр 259 хүн коронавирусийн улмаас нас барлаа. .

Улсын хэмжээнд нийтдээ 533  хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 48674 болжээ.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

  • Орхон аймагт - 12
  • Булган аймагт - 3
  • Төв аймагт - 9
  • Архангай аймагт - 2
  • Ховд аймагт – 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4285 хүн . Харин гэрийн хяналт тусгаарлалтад 1827 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд вакцинжуулалтад 55,474 хүн хамрагдлаа байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тундаа 1,84 сая иргэн хамрагдсан бол хоёрдугаар тунд 944,2 мянган хүн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.