СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-25

🔴 LIVE: Сүүлийн 24 цагийн хугацаанд 634 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.25-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8016  хүнд шинжилгээ хийхэд 634 сорьцод коронавирус илэрлээ. Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 53743 боллоо. .

Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барлаа. Ингэснээр 255 хүн коронавирусийн улмаас нас барлаа. 72 настай эрэгтэй тавдугаар сарын 24-нд онош батлагдсан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 62 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.

Улсын хэмжээнд нийтдээ 608  хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 47356 болжээ.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

  • Орхон аймагт-3
  • Булган аймагт-18
  • Хөвсгөл аймагт-2
  • Төв аймагт-12
  • Өвөрхангай аймагт-3
  • Говь-Алтай аймагт-2
  • Завхан аймагт-2
  • Хөвсгөл аймагт-2 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2107, хүндэвтэр 1518, хүнд 498, маш хүнд 120 хүн байгаа юм. Гэрийн хяналт тусгаарлалтад 1858 хүн эмчлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.