Сингапурын эрдэмтэд коронавирусийн амьсгалын сорил бүтээжээ

Сингапурын Үндэсний их сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдварыг нэг минутын дотор үнэн зөв илрүүлдэг амьсгалын сорилыг зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ.

Тус их сургуулийн Шинжилгээ өгч буй хүн тус сорилын нэг талын хавхлагын хоолой руу үлээсний дараа төхөөрөмжийн программ хангамж нь хүлээн авсан өгөгдлөө коронавирустэй хүнээс илрэх ёстой өгөгдөлтэй харьцуулан, хариуг гаргадаг байна.

Сингапурын эрх баригчид тус сорилыг Туасын шалган нэвтрүүлэх цэг дээр суурилуулан, Малайзаас ирж буй аялагчдаас туршилтаар шинжилгээ авахаар болжээ. Хэрвээ хариу нь "Эерэг" гарсан тохиолдолд нэмэлт "ПСР" шинжилгээ авч, баталгаажуулах аж.

"Breathonix" амьсгалын сорилыг бүтээгчид одоогоор гурван удаагийн эмнэлзүйн туршилт явуулаад байгаа юм. Хоёр удаагийн судалгааг Сингапурт хийсэн бол гурав дахь удаагийн туршилтыг Дубайд хийжээ.

Коронавирусийн халдварыг оновчтой бөгөөд хурдтай тогтоох ийм төрлийн төхөөрөмж нь цар тахлын хямралд ороод буй аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх гол түлхүүр болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: The Japan Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.