СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МАН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, АН-ын даргын маргаанаас татгалзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болжээ. 

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтсон байна.  

Харин, Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус тус бүртгүүлэх, С.Эрдэнийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолд заасан зөрчил арилаагүй, Үндэсний бодлогын хороо хоёр өөр бүрэлдэхүүнээр тус тусдаа асуудлыг шийдвэрлэсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин хандсан тул нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол Ардын намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Бага хуралдаанаар намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.