? LIVE: С.Дэлгэрмаа: Элэгний В, Д вирусийн улмаас өдөрт 12 хүн нас барж байна
“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ынхан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Учир нь уг вирусээр өвчилсний улмаас өдөрт 12 хүн нас барж байгаад учир дээрх вирусийг эмчилдэг эмийг яаралтай оруулж ирэхийг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа гэв.
“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ын гишүүн:
Элэгний B, D вирусийн халдвар Монгол Улсад тахлын хэмжээнд хүрсэн. Яг одоогоор манай улсын 450,000 орчим мянга хүн дээрх вирусээр халдварласан байгаа. Энэ вирусийг эмчлэх эмчилгээ манайд одоогоор байхгүй зөвхөн аргацаасан эмчилгээг л хийж байна. Дээрх вирусийг эмчилдэг эм одоогоос хоёр жилийн өмнө олон улсад гарч хэрэглээнд нэвтэрчихээд байхад манай улс оруулахгүй байна. Энэ вирусийн улмаас өдөрт 12 хүн нас барж байгаа нь коронавирусээс ч илүү хор хөнөөл дагуулж байна. Тиймээс Ерөнхий сайдад энэ вирусний эмийг оруулж ирээч гэсэн шаардлага хүргүүлж байна.
Элэгний B, D вирустэй иргэдийг оношлох, вирус тоолох үйлчилгээ нь маш үнэтэй байгаа нь дээрх өвчнөөр өвчилсөн 450,000 гаруй хүнд учруулж байна. Тиймээс энэ өвчнийг тоолох оношлогоог үнэгүй болгох, уух эмийг нь зөвшөөрч оруулж ирэх нэн шаардлагатай байна. Мөн энэ вирусээс халдварласан иргэдийг группэд оруулах зүй ёсны шаардлага гарч ирээд байна.
Элэгний B, D вирустэй иргэдийн уух эмийг монгол нутагшуулж, ЭМД-аар иргэддээ олгохгүй бол болохоо байсан. Манай улсад энэ вирусийг эмчлэх ямар ч эм байхгүй байгаа нь биднийг зовинуулж байна. Иргэд рашаан ус уух зэргээл аргацаах эмчилгээг хийсээр байна.
“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ын тэргүүн С.Дэлгэрмаа:
Манай Улсад Д вирусийн халдвар авсан иргэдэд уух эм байхгүй. Одоогоос есөн жилийн өмнө 2012 онд элэгний элэгний B, D вирустэй иргэдийн уух эм, эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас гаргах ёстой гэдэг шүүхийн шийдвэр гарсан боловч уг шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байна. Тиймээс энэ өвчнөөр өвчилсөн иргэд арга барахдаа ийнхүү жагсаж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Элэгний B, D вирусийг эмчлэхгүй удахаар элэгний хатуурал, элэгний хорт хавдар болон хүндэрч амь насыг нь хөнөөсөөр байна. Элэгний делта вирусийг унтуулах, эмчлэх эм нь европын орнуудад гарчихаад байхад уг эмийг оруулж ирэх чиглэлээр Засгийн газар идэвхтэй ажиллахгүй байна. Элэгний B, D вирустэй иргэд уг өвчнөө оношлуулахын тулд 600-800 мянган төгрөгийн төлж байгаа нь тэднийг туйлдуулж байна.
“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ын гишүүн:
Ж.Чинбүрэн гишүүн элэгний B, D вирустэй иргэдийг эдгээнэ, эмийг нь оруулж ирнэ гэж хэлж сонгогдчихоод энэ өвчнийг эмчилдэг эмийг оруулж ирэхээр огт ажиллахгүй байна. Элэгний B, D вирусийн халдвар авсан иргэд 10 жилийн дотор элэгний хатуурал, элэгний хорт хавдраар нас бардаг. Гэтэл энэ эмийг яагаад оруулж ирэхгүй байгаад байгааг гайхаж байна. Энэ вирусийг эмчилдэг эмийг нь ДЭМБ бүртгэчихсэн байхад манай улс яагаад оруулж ирэхгүй байна вэ? Элэгний вирусийг эмчилдэг эмийг Монголд цөөн тооны хүмүүс оруулж ирэн ууж эдгээд байгаа юм билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.