LIVE: Коронавирусийн халдвараар 539 хүн шинээр өвчилж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар авсан 539 тохиолдол шинээр бүртгэгдэж, уг халдварын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас баржээ. Одоогийн байдлаар уг халдвараар маш хүнд өвчилсөн 115 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Дархлаажуулалтын ажил улс орон даяар хэвийн үргэлжилж байна. Өчигдрийн 19 цагийн байдлаар нэгдүгээр тунд 1,827,826 хүн, хоёрдугаар тунд 753,136 хүн хамрагджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.