Израил, Палестины талууд харилцан гал зогсоов

Израил болон Палестины "Хамас" бүлэглэлүүд өнгөрөгч пүрэв гарагт харилцан гал зогсоохыг зөвшөөрч, 11 хоног үргэлжилсэн хор хөнөөлт дайныг зогсоожээ. Хоёр талын мөргөлдөөний улмаас Газын зурваст өргөн хүрээтэй сүйрэл болж, 200 гаруй хүн ​​амиа алдсан билээ.

Энэ удаагийн тулаан өмнөх гурван дайны адил тодорхой үр дүнгүй дууссан юм.

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяхугийн Аюулгүй байдлын танхим Египетийн гал зогсоох саналыг санал нэгтэй хүлээн авсан гэж түүний албанаас мэдээлжээ. Нэтаньяху Израилын цэргийн дарга болон аюулгүй байдлын бусад дээд албан тушаалтнуудын зөвлөмжийн дагуу шийдвэрээ гаргасан байна.

1000 (2)3

Мөн нийт 1,710 хүн шархаджээ. Харин Израилд 12 хүн амь үрэгдсэн байна.

Палестины 58 мянга орчим иргэн гэр орноо орхин, дүрвэсэн бөгөөд тэдний ихэнх нь НҮБ-ын сургуулиудад орогножээ. Мөн орон нутгийн 50 гаруй сургууль үгүй болсон учир бараг 42 мянган хүүхдийн боловсрол тасалдахад хүрээд байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.