Иргэдэд эсрэг бие тогтсон эсэхийг шалгах оношлуурыг биологийн хүрээлэн бүтээжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд болон удирдлагууд өчигдөр Биологийн, хими химийн технологийн, физик технологийн хүрээлэнгүүдэд ажиллав. Улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шинжлэх ухааны салбар нь хэрхэн шийдэж байна гэдгээр энэ салбарын хөгжлийг тодорхойлж болно.

FB IMG 1621556467148

Хүрээлэн тус бүрд хийсэн ажил олон байгаа ч түүнийгээ сурталчилдаггүй нэг том дутагдал байна.

Биологийн хүрээлэн гэр хорооллын хөрс ариутгах бодисыг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой

Зургаадугаар сард багтаан Монгол Улсын засгийн газар ковидын эсрэг вакцины хоёр тунд насанд хүрсэн хүн амаа бүрэн хамруулна гэж төлөвлөж байна. Үүний дараа “хүн амын хэдэн хувьд нь бүрэн дархлаа тогтсон бэ?” гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл Энэ оношлуур ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 3 дахин хямд байх юм. Мөн гэр хорооллын нүхэн жорлонд ашиглах лаг үнэргүйжүүлэх, хөрс ариутгах бодисыг ч их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтойг танилцуулав.

Таван цулын бэлэн хоол гаргажээ

FB IMG 1621556490157

ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙД:
Таван цулын бэлэн хоол гаргаснаас эхлээд тавантолгойн нүүрсийг шинжлэх бүрэн хүчин чадал байна. Хуурай сүү гаргаж авах технологи, уургийн бүтээгдэхүүн, коллаген гаргаж авах технологийг нэвтрүүлээд байна. Мөн рашаан ус, транс тосны судалгааг ч хийж байна.

Товчин батерейг дотооддоо үйлдвэрлэж байна

ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙД:

Товчин батерейг дотооддоо үйлдвэрлэж байна. Гэхдээ хэрэглээнд нийлүүлэх хэмжээнд олноор нь үйлдвэрлэхийн тулд тодорхой санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарчээ. Мөн . Зам гүүр барих, байшингийн дулаалга хийх зэргээр ашиглах боломж байна. Монголын цахилгаан хэрэгслийн Монел брэндийн эхлэл энэ хүрээлэнтэй холбоотой.

FB IMG 1621556469787 Хүрээлэн бүрд тохиолдож байгаа нийтлэг бэрхшээл гэж байна. Засаглал, нийгмийн баталгаа, цалин урамшуулал, тендэрт оролцлох боломж хязгаарлагдмал гээд олон зовлон нэрлэж болно. Мөн хүний нөөцийн бодлогыг эргэж харах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Цаашид хүрээлэнгүүдийн хөгжлийг каластер, ШУА парк байдлаар төсөөлж, зураглаж байна.

FB IMG 1621556476862

FB IMG 1621556479640

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.