?LIVE: Тяньжинд гацсан 4000 чингэлэг тус бүрт 300-400 ам.доллар нэмэгдэхээр болчихоод байна

Тяньжин боомтод Монголын 4000 чингэлэг гацаад байна. Энэ талаар бид "Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Оргил, болон тус холбооны гүйцэтгэх захирал О.Даваасүрэн нартай ярилцлаа.

"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Оргил: 

-Манай холбоо тусгай зөвшөөрөлтэй 70 компанийг эгнээндээ нэгтгэдэг. . Энэ нь олон шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь БНХАУ-ын талаас чингэлгийн галт тэрэг өдөртөө ганцхан удаа явж байна. Үүнийг бид өдөрт ядахад хоёр болгож өгөөч гэж Засгийн газарт хүсэлт хүргүүлээд байна. 

УБТЗ-ын удирдлагатай өнгөрсөн долоо уулзахад "Хятадын талаас удаашралтай байна. Манайд галт тэрэг хангалттай бий. Орж ирвэл саадгүй авчирч чадна" гэж мэдэгдсэн. Чингэлгүүд тус боомт дээр гацахаар түрээс, талбайн хадгалалтын зардал нэмэгдээд байгаа. Энэ нь эцсийн хэрэглэгчид барааны үнэ өссөнөөр тусна. 

-4000 чингэлэг нь зөвхөн танай холбооны гишүүдийн ачаа юм байна. Өөр байгууллага, хувь хүний ачаа бас байгаа юу? 

-Бусад байгууллага болон хувь хүний гэдэг нь Эрээнээс машинаар тээвэрлэдгийг хэлдэг гэж ойлгож болно. Эрээнд анх 30, одоо 100 монгол жолооч ажиллаж байна. Энгийн үед өмнө нь өдөрт 250-300 машин ачаа нааш гардаг байсан бол одоо энэ нь ингэж буурсанаар Эрээнд ачаа бас л овоорчихоод байна. Үүнээс болж үнэ өссөн. . Манай холбоонд эдгээр жолооч нарыг хариуцуулж өгвөл бид стандарт тогтоож, хариуцлагын даатгал хийх боломжтой. Чөлөөт зах зээл гэж хаямааргүй байна. 

Бас нэг чухал асуудал байгаа нь байна. 

"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны Гүйцэтгэх захирал О.Даваасүрэн: 

-Тяньжинд гацаад байгаа 4000 чингэлгийг яаралтай татаж авахгүй бол түргэн муудах бүтээгдэхүүн багагүй байгаа. Мөн,

Өнгөрсөн долоо хоногт . Иргэд үүнийг ойлгох хэрэгтэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.