СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-20

LIVE: Нийслэлийн 24 дүгээр сургуулийн дэргэдэх тоосгон гараашуудыг буулгахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Нийслэлийн 24 дүгээр сургуулийн баруун тал явган хүний замгүй болоод олон жил болж байна. Иргэд зөвшөөрөлгүй тоосгон гараашуудыг барьж, явган хүний замгүй болгосон зөрчлийг НЗДГ-аас удахгүй шийдвэрлэхээр болжээ. 

Тус гараашийн эзэд хамтран хаалт шонгууд хийснээр явган хүний зам дээр машин тавихгүй болсон байсан ч сарын өмнө үүнийг авснаар нөхцөл байдал эргээд хэвэндээ орж, иргэд явган хүний замгүй болжээ. 

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай: 

-Зөвшөөрөлгүй барьсан гараашийн эздэд албадан буулгах шаардлагыг тавьсан. Зөвшөөрөлгүй гараашуудыг НЗДГ-аас буулгах аян хоёр сарын турш үргэлжилж байгаа. Удахгүй эд нарыг буулгахаар явган хүний зам тавигдана. 24 дүгээр сургуулийн баруун хэсэгт орон гэргүй хүмүүс цуглаж архидан согтуурдаг байсан. Гараашуудыг буулгасны дараа энд жижигхэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хүсэлтийг НХОГ-т тавьсан. Нааштай шийдэгдэх байх гэж хүлээж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.