LIVE: ТАЗ: Төрийн албан хаагчдын гэр бүлийнхний сошиал хаягийг бүртгэж байгаа юу?

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны системийн шинэчлэлтийн хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдын гэр бүлийнхний сошиал хаягуудыг бүртгэнэ гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.

Уг мэдээллийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны ажлын дарга Ц.Амартөгсөөс тодруулахад, огт үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.

Төрийн албаны ажлын дарга Ц.Амартөгс: . Төрийн албаны системийн шинэчлэлтийн хүрээнд анкетын агуулга бүтэц өөрчлөгдөөгүй. Уг мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил 2019 оноос эхэлж хэрэгжиж байгаа. Одоогоор бүрэн цахимжаагүй байна. . Одоогоор төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлсний мэдээлэл Сангийн яамтай холбогдсон байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.