Беларусийн цэргийн тийрэлтэт онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ

Беларусийн цэргийн тийрэлтэт нисэх онгоц өнгөрөгч лхагва гарагт осолдож, хоёр нисгэгч нь амиа алдсан гэж албаныхан мэдэгджээ.

Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ОХУ-д үйлдвэрлэсэн "Як-130" сургалт-байлдааны нисэх онгоц нь баруун бүсийн Барановичи хотын ойролцоо осолдсон байна. Үүний дараа тэд харвах суудлаар агаарын хөлгөөс гарсан хэдий ч эцэст нь амиа алдсан байна.

Одоо цэргийн шалгалтын хороо үзлэг хийхээр ослын газарт очоод байгаа аж.

"Як-130" нь хоёр хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай, сургалт-байлдаан, хөнгөн довтолгооны нисэх онгоц юм. Тус нисэх онгоцыг ОХУ, Беларусь болон бусад хэд хэдэн оронд ашигладаг байна.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.