Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн давааг хүчингүй болголоо

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн 11 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.  

186447234 821948762035321 1768220654043796749 n 01 01 01 01 01 

11 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байна. Харин түүний араас есөн даваа, хоёр унаатай Озеки Такакейшо, Эндо нар нэхэж байна. 

Башёг тэргүүлэгчид /2021.05.20/
Башёг тэргүүлэгчид /2021.05.20/

Өчигдөр /тавдугаар сарын 19-ний өдөр/ буюу башёгийн 11 дэх өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /6-5/ - Маэгашира 12 Окиноуми /8-3/
  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /6-5/ - Маэгашира 9 Кагаяаки /5-6/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /8-3/ - Маэгашира 12 Котоко /6-5/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /3-8/ - Маэгашира 7 Точиношин /3-8/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /5-6/ - Маэгашира 1 Вакатакакаге /7-4/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /10-1/ - Маэгашира 4 Мёогирюу /4-7/

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Мёогирюүтэй 16 дахь удаагаа учраа тааран барилдлаа. Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө шилдэж давсан ч шүүгчид түүнийг өрсөлдөгчийн үснээс татсан үндэслэлээр давааг нь хүчингүй болголоо. 

Ичиножо А.Ичинноров өчигдөр найм дахь даваагаа авч качикоши хийлээ. 

Одоогийн байдлаар таван зиндаанд хүч үзэж буй монгол сумочдын даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:

Макүүчи зиндаа

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:1
Кирибаяма Б.Лхагвасүрэн 3:8
Хошорюү С.Бямбасүрэн 5:6
Ичиножо А.Ичинноров 8:3
Тамаваши Б.Мөнх-Оргил 6:5
Чиёошома Г.Мөнхсайхан 6:5

Жүрёо зиндаа

Азүмарюү С.Тодбилэг 2:8
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5:6
Миторюү Б.Төрболд 8:3
Дайшохо Ч.Шижирбаяр 6:5

Макүшита зиндаа

Хокүтэнкай Г.Сүхбат 2:4
Хокүсэйхо Э.Даваанинж 4:1
Сакигакэ Я.Баттүшиг 1:5
Тамашохо Э.Энхманлай 2:3
Ёүшояама Б.Анхбаяр 3:2
Дэванорюү Т.Тэмүүлэн 6:0
Xокүтомарү Н.Чинзориг 2:3

Санданмэ зиндаа

Саданохикари Д.Наранцогт 4:1

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 5:1
Сэнхо Жигүүр 6:0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.