Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг 13:30 цагаас хэлэлцэнэ
Архидан согтуурсан үедээ бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хэргээр цагдан хоригдож буй МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр 13:30 цагаас Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэх тов гарчээ.
Хэргийг сануулбал, Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд улмаар уг шийдвэрээ 15 хоногоор сунгаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.