Цаг уурын өөрчлөлтийн улмаас эртний хадны зургууд устаж байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Индонези дэх эртний хадны зургууд асар хурдтай арилан, устаж байгааг судлаачид тогтоожээ.

Тус бүс нутгийн бусад агуйд байрлах ан агнуурын үзэгдэл болон ер бусын амьтдыг харуулсан зураг, дүрслэлүүд ч мөн дэлхийн температур нэмэгдэхийн хэрээр устаж, үгүй болж байгаа аж.

Уг давс нь хүрээлэн буй орчин нь халах, хөрөхтэй зэрэгцэн томорч, агшдаг аж. Халуун өдрүүдэд энэхүү геологийн давс нь анхны хэмжээнээсээ гурав дахин их томрох боломжтой гэнэ. Хадны зураг дээр болон ард нь байрлах эдгээр давсны талстууд нь зургийн хэсгүүдийг агуйн хананаас салан, унахад хүргэдэг аж.

 118566118 leangtedongnge pig3 creditbasranburhan

5d47418253362c4547d1e2087998b572

Судалгааны ахлагч болох Гриффитийн нийгэм, соёлын судалгааны төвийн доктор Жилиан Хантли "Дэлхийн температур цаашид өсөх тусам энэхүү гайхамшигт хадны урлагийн доройтол улам даамжирна. Бид яаралтай нэмэлт судалгаа хийн, эдгээр хадны зургуудыг хадгалж үлдэх шилдэг арга замыг олж тогтоох хэрэгтэй байна" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.