Улсын начин Э.Энхбат ухаан оржээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан Улсын начин Э.Энхбат БНСУ-д нэг сарын турш хэвтэн эмчлүүлсний дараа ухаан оржээ.

Хэргийг сануулбал, МҮОХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд улмаар уг шийдвэрээ 15 хоногоор сунгаад байгаа юм.

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа маргааш дуусна. Зарим эх сурвалж Олимпын аварга Н.Түвшинбаярыг маргаашаас суллаж, гадуур байцаана гэсэн мэдээлэл байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.