Хүнсний талоны картыг пин коджуулах ажил 79% -тай байна

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар 33.5 мянган өрх буюу нийт өрхийн 79.0 хувийг пин коджуулжээ. Энэ сардаа багтаж 100 хувь пин коджуулж дуусгах юм байна.

Ингэснээр хзнснйи талоны картаар улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ-ын баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжтой болж байгаа ажээ. 

Мөн цаасан тайлан, хүнд суртал гэх зүйл арилж, хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжих юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.