8000 цагаач сэлж ирсэн Сеута хот руу цэрэг илгээлээ

Испанийн боомтын хот Сеутад өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 8,000 орчим цагаач иргэн Марокка улсаас далайгаар дамжин иржээ. Испани улсын Засгийн газар Умард Африкаас цагаачид олон мянгаараа ирж байгаа Сеута хот руу цэрэг илгээгээд байна.

Тэдгээр олон мянган цагаачдын дунд 1,500 орчим бага насны хүүхдүүд байна. Тэд далайн хилийн хашааг даган сэлж, далайн түрлэгийг даган алхсаар ирсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. .

 118555532 31819918 5769 43c7 b29b e7abeba7873c

Олон мянган хууль бус цагаачдаас үүдэлтэй Марокка улстай дипломат харилцаа хурцадмал байдалд шилжсэн. Тиймээс Ерөнхий сайд өөрийн биеэр Сеута, Мелилла эргийн хотуудад очиж ажиллажээ.

Испанийн Гадаад хэргийн сайд өөрийн төлөөлөгчдөө үүссэн нөхцөл байдлыг “жигшмээр” гэж хэлсэн тул Мароккагийн Засгийн газар консулын албаны элч төлөөлөгчөө эргүүлэн татсан байна. Цагаач иргэд Сеута хотын Таражал нэртэй газраар дамжин нэвтэрч байгаа тул тэндэхийн хилийн харуул хамгаалалтад туслах цэргүүдийг илгээсэн. .

 118563904 baby

Мягмар гарагийн орой гэхэд далай тэнгисээр дамжин сэлж ирэх цагаачдын тоо буурч, зарим нь сайн дураараа Марокка руу буцжээ. Мөн зарим нь цэргүүдэд баригдсан байдалтай байна. Далайн эргийн Сеута, Мелилла хотууд Африкийн цагаач, орогнол хүсэгчдийн Европт хүрэх хамгийн гол гарц болдог юм.

 118556711 6d42e761 581d 45be abb7 8085448de71a

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.