LIVE: Нийслэлчүүдийн 50 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм байна. Авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлаар цогцоор нь анх удаа хэлэлцэх өргөтгөсөн нээлттэй хурал 10.00 цагт эхэлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж: Нийслэлчүүдийн 50 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэсэн.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт.

d1

d2

Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. . Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.

d3

d4

. 2021-2022 онд багтаж явган хүний 98 км, дугуйн 200 км замыг тавина.

. 2021 оны эхний улиралд 632 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн тоо гарсан. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 182 км-ээр нэмэгдсэн. Гэтэл тээврийн хэрэгслийн тоо 3 дахин нэмэгдсэн байгаа юм. Иймд авто замын сүлжээг нэмэгдүүлэх, багтаамжтай тээврийн хэрэгсэлтэй болохыг хотын дарга онцлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нарыг нийслэл хотын замтай танилцахыг үүрэг болгов. 

d5

d6

2021-2024 онуудад автобусны 80 хувь нь хэрэглээнээс хасагдана. 290 автобусны буудлыг шинэчилнэ. 5000 автомашины ухаалах зогсоол байгуулахаар төлөвлөж байна. 

d7

d8

d9

d10

d11

d12

d13

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.