Монгол Улс дархлаажуулалтаараа Израилийн араас бичигдэж эхэллээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 86 хувь нэг тун, 31 хувь нь хоёр тун вакцинаа хийлгэжээ.

Эндээс Улаанбаатар хотод нийт хүн амын 97 хувь эхний тун, 52 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин орон нутагт вакцинд хамрагдах иргэдийн 77 хувь эхний тунг хийлгэжээ. 

185764492 4009118639157002 7460108404844225560 n

Тэрээр өнгөрсөн 2-р сарын 23-нд буюу ажлаа авсан даруйдаа вакцины эхний тунг өөрөө хийлгэж, ард иргэдээ уриалахдаа "ирэх 7-р сарын 1 гэхэд бүх иргэдээ дархлаажуулаад хаагдсан бизнес, хаагдсан хичээл сургууль, хаагдсан хил хязгаар, хаагдсан том хөрөнгө оруулалт, хаагдсан аз жаргалтай амьдралын хэмнэлээ эргүүлэн олж авчирна" гэдгээ амласан. 

Түүний энэ амлалт биелэхэд ойртож байна. Бид 7-р сарын нэгэн гэхэд бүх иргэнээ дархлаажуулалтад хамруулж дуусвал хаагдсан бүхнээ нээж, амьдрал хэвийн гормидоо шилжих боломжтой болох юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.