"The Hu" хамтлаг домогт Metallica-тай нэгэн тайзнаа

Хүннү рокыг дэлхийд цуурайтуулж буй "The Hu" хамтлаг энэ намар томоохон хөгжмийн наадмуудад уригдан тоглоно.

the hu orig 01

2021 оны ес болон аравдугаар сард АНУ-д зохион байгуулагдах хөгжмийн наадмуудад "The Hu" хамтлаг Металлика, Слипнот, Корн зэрэг домогт хамтлагуудтай нэгэн тайзнаа тоглох хуваарьтай байна. 

Тодруулбал:

  • 2021.09.09 /Blue Ridge Rock Festival 2021/ Limp Bizkit, P.O.D зэрэг 180 гаруй хамтлаг зургаан тайзнаа гурав хоногийн турш зохион байгуулагдах томоохон рок наадам.

182997861 306512430846646 8342962631421314698 n

  • 2021.09.10 /Inkcarceration Festival 2021/ тус наадмын эхний өдөр домогт Slipnkot-той нэг тайзнаа тоглоно. 

1618938712

  • 2021.09.26 /Louder Than Life 2021/ тус наадмын сүүлийн өдөр домогт Metallica-тай нэг тайзнаа тоглоно.

LTL 21 Social FacebookGroupHeader 1640x856 wlkvhm9ugesfct1075ni

  • 2021.10.29 /Outside Lands Festival 2021/ 

Ташрамд сонирхуулахад "The Hu" хамтлагийн Youtube-т байрлах албан ёсны суваг өнөөдрийн байдлаар 1.42 сая захиалагчтай болсон ба Youtube-ээс нэг саяас дээш захиалагчтай сувагт олгодог алтан батламжийг илгээсэн байна. 

186551459 313862920111597 3613734076528112761 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.