25-29 насны залуусын вакцины хамрагдалт тааруу байна

Улсын хэмжээнд өчигдөр 19,374 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд вакцинд хамрагдах нийт хүмүүсийн 97 хувь эхний тун, 52 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин орон нутагт вакцинд хамрагдах иргэдийн 77 хувь эхний тунг хийлгээд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

гол1 750x351

Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 86 хувь нэг тун, 31 хувь нь хоёр тунгаар дархлаажсан байна.

Вакцинд хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр ангилж харвал,

djsssss

18-19 насны вакцинд хамрагдах насны иргэдийн 80 гаруй хувь нь эхний тунгаа тариулжээ. Тэгвэл . ЭМЯ-наас 18-34 насны залуучуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Маргаашаас вакцины хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх бөгөөд эхний тунг хийлгээд 21 хоносон иргэдэд зурвас очиж байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

skssaaaa

 ssksaaaaa

Мөн тэрбээр "Орон нутагт аймаг, сумын төвд дархлаажуулалт идэвхтэй байгаа. Отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар явж, явуулын цэгээр дархлаажуулж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.