Хан-Уул эко дүүрэгт “Өрх бүр хашаандаа мод тарья” аян эхэллээ

Жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь “Бямба” гарагийг мод тарих өдөр болгон зарласан байдаг. Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээний хүрээнд “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 100  хороодтой хамтран 5000 орчим айл өрхүүдийн  хашаанд мод тарих ажлаар эхлүүлсэн.

Өнөөдөр .

Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар болон нийслэл, дүүргийн холбогдох албаны төлөөлөлүүд оролцлоо.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй тарьц, суулгацыг  айл өрхүүдэд хүлээлгэн өгөхдөө давхар гэрчилгээ олгож ургалтыг анхаарах, зөвлөгөө өгөх, урамшуулал олгох зэрэг ажлын эрхзүйн орчныг бүрдүүлэн ажиллана.

Цаашид өрх бүр тарьсан модоо арчлан ургуулснаар дахин төрөл бүрийн мод, суулгац өгөх зэрэг ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллах юм.

Хан-Уул Эко дүүрэг зорилтын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 105мкв талбайг зүлэгжүүлж, 300,0 орчин мод, бут, сөөгийг дүүргийн хэмжээнд тарьж ургуулсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко – Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко ногоон дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор мод, бут, сөөг, цэцэг тарих, арчлан хамгаалах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр ханган ажиллахаа зохион байгуулагчдын зүгээс онцлон хэллээ.

187540735 1220648965057691 6859037438886556500 n

187392827 1220649141724340 1535832045265926465 n

187331623 1220649178391003 1832739251622694936 n

187178166 1220649068391014 3322915854566794077 n

 186478080 1220648805057707 3159544426494826559 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.