Хүн амынхаа 60 гаруй хувийг бүрэн дархлаажуулсан ч тархалт намжихгүй байна

Энэтхэгийн далай дахь Африкийн Сейшелийн арлууд хүн амынхаа 61,4 хувийг хоёр удаагийн вакцинжуулалтад хамруулж, бүрэн дархлаажуулжээ. Олон улсын эрдэмтэд хүн амын 60-аас дээш хувийг бүрэн дархлаажуулахад сүргийн дархлаа тогтож, цар тахлын халдвар дарагдана хэмээн мэдээлсэн. Гэвч Сейшелийн арлуудад Ковид-19-ийн тархалт намжаагүй хэвээр байна.

Зуун мянга орчим хүн амтай арлын улсад цар тахлын халдвар нэмэгдсээр хөл хорио тогтооход хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнээр Ковид-19-ийн 2700 гаруй идэвхтэй тохиолдол байгаа ажээ. Тэдгээр идэвхтэй тохиолдлуудын 33 хувь нь бүрэн вакжинцуулалтад хамрагдсан ч халдвар авсан гэж тус арлын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

. Тиймээс вакцинжуулалттай зэрэгцэн халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Өнөөдрийн байдлаар Сейшелийн арлуудад нийт 9,100 гаруй хүн коронавирусээр өвчилж, 32 хүн нас баржээ.

Аялал жуулчлалын салбар ДНБ-ы 80 орчим хувийг бүрдүүлдэг тул тус арал хилээ нээж, гадны жуулчдыг коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд тусгаарлалгүй нэвтрүүлж байгаа юм.

210513045119 04 seychelles covid restricted exlarge 169

. Тодруулбал вакцинжуулалтад хамрагдсан 18-60 насны иргэдийн 57 хувь нь Синофарм, үлдсэн 43 хувь нь Ковишелд тариулжээ.

210513044911 02 seychelles covid exlarge 169

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.