БНХАУ уулчдыг Эверест рүү авирахыг хоригложээ

БНХАУ-ын эрх баригчид Балба улсаас коронавирусийн халдвар тархах вий гэж болгоомжлон, Эверестийн ууланд авирахаар зэхэж байсан уулчдын зөвшөөрлийг цуцалжээ. 

Хятадын Спортын ерөнхий захиргаанаас гаргасан уг шийдвэрийн хүрээнд тус улсын талаас Эверестийн оргилд гарах бүх оролдлогыг цуцалсан гэж "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Энэ алхам нь Хятад улс цар тахлын эсрэг болгоомжтой хандаж байгааг харуулж байгаа юм.

1000 (3)2

Энэ хавар Эверестийн ууланд авирах хүсэлтэй нийт 38 иргэн Хятад улсаас зөвшөөрөл аваад байсан бол Балба улсын эрх баригчид 408 хүнд зөвшөөрөл олгоод байжээ.

Хятад улс тус ууланд тусгаарлах шугам тавьж, өөрийн талын иргэдийг Балбын талын хэн нэгэнтэй холбоо тогтоохыг хориглоно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.