LIVE: "Хаппи веритас" эмнэлэг даатгалаар хеликобактер эмчилж байна
Урьдчилан сэргийлэх үзлэг буюу скрининг шинжилгээ гэдэг нь тухайн хүнд өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө хамгийн эрт, эмчлэх боломжтой үе шатанд тодорхой өвчнүүдийг оношлох үйл явцыг хэлдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээгээр хөлийн улнаас зулай хүртэлх бүх үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой.
"Хаппи веритас" оношилгооны төвийн чадварлаг эмч мэргэжилтнүүд оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг танд хүргэж байна. Эрүүл мэнддээ анхаардаг аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт ихдэлт, элэгний вирусийн өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
"Хаппи веритас" эмнэлгийн захирал Ж.Амарсанаа: Суурь өвчин байхгүй иргэдийн хувьд жилдээ нэг удаа маш сайн шинжлүүлэх хэрэгтэй. Ингэснээр тохиолдож болох халдварт болон халдварт бус өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлнэ. Зүгээр нэг үзлэгээр биш орчин үеийн дэвшилтэд технологийг манай оношилгооны төв Монголд анх удаа нэвтрүүлж ажилладаг. Анх элэгний В, С зэрэг вирусийн тоолж байсан бол савны хорт хавдар, элэгний хатуурлыг оношилдог болсон. Урьд нь элэгний хатуурлыг буруу оношилсноос болж, маш олон иргэн буруу эмчилгээ, хагалгаа хийлгэж байсан. Тэгвэл Монголдоо анх удаа элэгний хатуурлыг тоон аргаар оношилж эхэлсэн нь дэлхийн 29 дэх орон болж байсан. Энэ мэтчилэн шинэ технологийг манай "Хаппи веритас" эмнэлэг нэвтрүүлж ажилладаг.

-Хеликобактерыг амьсгалаар оношилж, ЭМД-аар эмчилж эхэлсэн гэсэн. Энэ талаараа танилцуулахгүй юу?
-2010 он хүртэл Монголд хеликобактерыг болхи аргаар эдгэрсэн үгүйг тодорхойлдог байсан. Үүнээс болж эдгэрсэн хүмүүс нь үргэлжлүүлэн хүчтэй антибиотик уух зэрэг тохиолдол байсан. Тэгвэл Монголдоо анх удаа "Хаппи веритас" эмнэлэг амьсгалын аргаар хеликобактерыг тодорхойлох шинжилгээг нэвтрүүлж эхэлсэн. Амьсгалын аргаар гэдэг нь зөвхөн хеликобактер задалж чаддаг бодисийг уулгаад хэсэг хугацааны дараа амьсгалаар нь тестэлж үзнэ гэсэн үг. Энэ нь оношлуулж буй хүндээ маш амар. Тэгэхээр сүүлийн үеийн техник технологийн аргаар оношлох аргыг манай эмнэлэг цаг алдалгүй нэвтрүүлдэг гэсэн үг.
Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалаар хеликобактерийг үнэгүй оношилж, эмчилгээг хийж эхэлсэн тул өөрийн ажил, амралтын цагтаа тохируулан манай эмнэлгээр үйлчлүүлэхийг урьж байна.
-Коронавирусийн эсрэг биет тогтцыг зөвхөн танай эмнэлэг оношилж байгаа гэсэн?
-Зарим эмнэлгүүд дээр коронавирусийн эсрэг вакцин тариулсны дараа эсрэг биет үүссэн эсэхийг тодорхойлж байгаа. Манай эмнэлгийн хувьд дархлаа тогтоц дээр чанарын арга буюу халдвараас хамгаалах эсрэг биет үүссэн эсэхийг оношилж байна. Халдвараас хамгаалах чадвартай эсрэг бие тухайн хүний биеийн байдлаас хамаарч маш бага хувийг эзэлдэг. Тэгэхээр вакцин тариулсан ч тэр нь халдвараас хамгаалах чадвартай эсрэг биет үүссэн байна уу гэдэг нь чухал.
-Таны хувьд вакцин тариулсан иргэдийн дунд судалгаа хийж байгаа. Судалгааны явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Коронавирусийн эсрэг спутник-V, астразенека вакцины үр дүнгийн хувьд маш сайн байна гэж гарч байна. Харин хятад вакцины судалгааны дүн хараахан гараагүй байна. Түүнчлэн файзер вакцины үр дүн маш өндөр гарсан. Мөн коронавирусийн халдвар авсан иргэдийн 20-30 хувьд нь мэдрэлийн гаралтай суурь өвчин үлдэж байна. Халдвар аваад эдгэрсэн ч гэсэн шалтгаангүйгээр мартах, мэдрэмж муудах, тархины манан үүсэх зэрэг мэдрэлийн үлдэц үлдэж байгаа тул оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөхөөр байна.
"Хаппи Веритас" эмнэлэг 160 зүслэгтэй компьютер томографын аппаратыг ашиглаж байна
Компьютер томографын техникч, эмч Д.Байгальмаа: Компьютер томографын шинжилгээ нь багцалсан рентген цацрагийг хүний биеэр нэвтрүүлэн толгой, цээжний хөндий, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүд, яс, цусны судас зэргийг илүү нарийн тод ялгаралтай харуулдаг оношилгооны шилдэг арга юм.

Япон улсын “TOSHIBA” фирмийн “Prime Aquilion” маркийн 160 зүслэг хийх хүчин чадалтай, сүүлийн үеийн компьютер томографын аппаратыг "Хаппи Веритас" эмнэлэг суурилуулан ажиллаж байна. Дэлхийн олон орнуудад суурилуулан хэрэглэдэг уг аппарат нь зүрх судасны өвчнийг илүү нарийн оношилдог программтай аппарат гэдгээрээ онцлог, давуу талтай.
- Толгой, хүзүүний тодосгогчтой болон тодосгогчгүй КТ
- Цээжний хөндийн тодосгогчтой болон тодосгогчгүй КТ /зүрх судасны КТ /
- Хэвлийн хөндийн тодосгогчтой болон тодосгогчгүй КТ
- Дээд, доод мөчний болон нурууны КТ гэж хэсэгчилж өндөр зэрэглэлийн зургийн чанар бүхий компьютер томограф шинжилгээг хийж, цуврал зургийг хальсан дээр буулгаж, CD дээр бичиж өгнө. Хамар дайврын хариуг 30-40 минут, хэвлийн хариуг 2 цагийн дотор гаргадгаараа давуу талтай.
-Та ямар тохиолдолд “Prime Aquilion” аппаратын шинжилгээнд орох ёстой вэ?
- Хавдартай эсэх, хавдрын байрлал, хэмжээ, хүндрэл, зэргэлдээх эрхтэнд нэвчсэн байдал, үе шатыг тодорхойлох, хавдрыг хянах үед
- Тархины харвалт, гэмтэл, хаван, нүдэнд орсон гаднын биет зэрэг толгой, түүний эрхтнүүдийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлэх
- Ясны гэмтэл, зэргэлдээх булчин, цусны судасны эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлэх
- Хүний биед агуулагдаж буй чулууг илрүүлэх /цөс болон бөөрний чулуу г.м/
- Цээжний хөндийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүдийг илрүүлэх
- Хэвлийн хөндийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүдийг илрүүлэх
- Аарцгийн хөндийн гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүдийг илрүүлэх
- Мэс засал эмчилгээний дараа үр дүнг хянах
- Хавдрын туяа эмчилгээ, хими эмчилгээний дараа үр дүнг хянах
Орчин үед зүрхний титэм судасны эмгэгийг эрт илрүүлэн оношилж, урьдчилан сэргийлэхэд зүрхний компьютер томографын аппарат зайлшгүй хэрэг болж байна.
Тодосгогч бодис хэрэглэхийн ач холбогдол:
- Хорт хавдар, хоргүй хавдрыг ялган оношилгоо хийхэд
- Судасны эмгэгүүдийг ялган оношилгоо хийхэд
- Шээс ялгаруулах замд саатал байгаа эсэх, түвшинг тодорхойлох
Зүрхний компьютер томографын аппаратаар оношлох заалт:
- Зүрхний титэм судасны эмгэгүүд
- Зүрхний титэм судасны шохойжилт
- Зүрхний үйл ажиллагааг бүхэлд нь үнэлэх /зүүн ховдлын шахах үйл явц сулрах үйл ажиллагаа, хавхлагын эмгэгүүд, зүүн баруун тосгуур ховдлуудын хэмжээ/.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.