Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 5-р сарын 10-ны өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу зуслангийн үйлчилгээг нээгээд байгаа.
Үүнтэй холбогдуулан зуслан чиглэлийн 6 байршлийн хүнсний дэлгүүрт, экспортод мах бэлтгэн гаргадаг "ТЭС ШИМ"-ХХК-ийн 14тн нөөцийн махыг 2-3кг-аар савлаж, Сүхбаатар дүүрэгт 3 байршил, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1, нийт зургаан цэгийг нэмэгдүүлжээ.
Үүгээр иргэдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон махыг худалдан борлуулах ажлыг зуслангийн бүсэд эхлүүллээ.
1. Сүхбаатар дүүрэг:
2. Чингэлтэй дүүрэг:
3. Сонгинохайрхан дүүрэг:
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл хаврын махны нөөцийг бэлтгэсэн 17 ААН-ээс 300тн-оос дээш үлдэгдэл нөөцтэй 9 аж ахуйн нэгж, экспортод мах бэлтгэн гаргадаг бодлогын гэрээтэй 1 ААН, нийт 10 ААН нь 6-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд нийт 29 байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулна. Үүнд: Өдөрт явуулын болон суурин 19 цэгт 4110 хонины гулууз мах, 4.2тн жижиглэнгийн махыг худалдан борлуулахаар төлөвлөөд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.