Ням гарагт Газад 40 гаруй хүн алагдав

Израйль, Палестины мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд хоногт хамгийн олон хүн буюу . Харин Израйлийн талд мөргөлдөөн эхэлснээс хойш 10 хүн Палестины дайралтад өртөж нас барсны дунд хоёр хүүхэд байна. Израйлийн арми өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Палестины тал 3000 гаруй пуужин харвасан гэж мэдэгдэв.

Удаан хугацаанд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсний улмаас Газад шатахуун хомсдоод байна. Үүний улмаас эмнэлэг, бусад үйлдвэр байгууламжууд эрчим хүчний эх үүсвэргүй болох аюул нүүрлэжээ. Израйль, Палестины зөрчил мөргөлдөөн хурцадсанаас хойш .

 118539457 48f474da 8796 4aa5 8a0a 341663fec9f2

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены элч төлөөлөгч Хади Амр өнгөрсөн баасан гарагт Израйльд ирж, хямралыг намжаахаар хэлэлцээр хийж байна. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху бүрэн хүчээрээ үргэлжлүүлэн довтолно хэмээн мэдэгдэж, АНУ-аас дарамт шахалт ирж байгаа ч Ерөнхийлөгч Байдены дэмжлэгт талархаж байна хэмээн мэдэгдэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нэн даруй галаа зогсоохыг уриаллаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон ням гарагт хуралдсан боловч ойрын өдрүүдэд олон нийтэд хандсан мэдэгдэл гаргахаар төлөвлөөгүй байна.

 118539453 8c81b80f ddcd 48df b99a 5f788478a055

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.