СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-05-15

“ТОКИО-2020”-д оролцогчдыг байршил тогтоогчоор хянана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Токио-2020” олимпын наадмын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, эмч, албаныхан гээд ангилал харгалзахгүй хүн бүр “Токио-2020 олимпын наадамд оролцох журам”-ыг чанд баримтална. Зохион байгуулах хорооны зүгээс энэхүү журмыг дагаж мөрдөх “Батламж бичиг”-ийг Үндэсний олимпын хороодоор нь дамжуулан оролцогчдод илгээж, батламжилна. Ингэснээр байна.

Хилээр нэвтрэхээс өмнө ойрын хавьтал тодорхойлох COCOA аппликейшн, өдөр тутам биеийн байдлаа хянах эрүүл мэндийн аппликейшныг тус тус гар утсандаа суулгаж, Google map-аа ажиллуулан, Bluetooth- ээ заавал асаана.

Ингэснээр Япон улсын хилээр нэвтэрснээс хойших байршлын бүх мэдээллийг, байршил тогтоох болон байршил хадгалах аппликейшны тусламжтайгаар бүртгэж, хяналт тавина. Өөрөөр хэлбэл зохион байгуулах хороонд 28 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-нөөс өөр маршрутаар явахыг оролцогч бүрд хоригложээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.