СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-05-15

Ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр сурталчилгаа хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Гадаад харилцааны яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мөн Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар хилийн чанадад суугаа зарим  Дипломат төлөөлөгчийн газартай санал солилцох цахим уулзалтыг энэ оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулжээ. 

Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны даавуун бүтээгдэхүүнийг “Монголын хаан ширхэгт” үндэсний брэндээр дэлхийд таниулах, тухайлбал АНУ, Канад, Япон, Шведийн зах зээлд  сурталчлах, экспортлох асуудлаар мэдээлэл, санал солилцсон энэ уулзалтад Монгол Улсаас Канад Улс, АНУ, Япон Улс, Швед Улсад суугаа ЭСЯ-д, Говь ХК, Кашмир Холдинг ХХК зэрэг компанийн төлөөлөл оролцов.

Монголын ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон даавуун бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд нийлүүлэхэд Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хөнгөлөлт, АНУ, Канад, Шведийн зах дээлд гарахад худалдааны хөнгөлөлтийн схем (GSP, EU GSP+) –ийн хүрээнд тус тус тарифын хөнгөлөлт эдэлдэг. Зорилтот зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор талууд тодорхой чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.